Profile
Profile
Photos
Map
Reviews
Related Listing
  • Өргөө жуулчны гэр бааз нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ-Зуу хийдээс баруун хойд зүг 7 км-т байрладаг.

    Манай хамт олон 1996 оноос эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд тав тухтай монгол үндэсний гэрүүд, Монгол, Ази, Европ үндэсний хоолтой Гэр-Ресторан, 24 цагийн халуун ус, боловсон 00-той ариун цэврийн газар, төвийн эрчим хүч, утасгүй интернет, ардын урлагын тоглолт, тоглоом наадгай болон бусад үйлчилгээнүүдийг үзүүлж гадаад дотоодын зочдыг хүлээж авч байна.

    Бид нэг ээлжиндээ 70-120 хүн хүлээн авах хүчин чадал бүхий 1, 2, 3, 4 ортой нийт 40 тав тухтай, энгийн гэрүүдтэй бөгөөд байгаль экологид ээлтэй цэвэр модон тавилгаар тохижуулсан. Мөн 220 вольтын 24 цагийн найдвартай, тасралтгүй хангах эрчим хүч, хүйтэн сэрүүн нөхцөлд таны гэрийг хүссэн үед галлаж, халуун ус, цай, кофе зэргээр манай баг хамт олон үйлчилж байна.

    Манай 15 ханатай Гэр-Ресторан нь нэг ээлжиндээ 70-120 хүн хүлээн авах багтаамжтай, Монгол, Ази, Европ үндэсний хоолоор үйлчлэх бөгөөд бид танд эрүүл, чанарын шаардлага хангасан, төрөл бүрийн хоолоор үйлчлэхэд таатай байх болно.

    Үйлчилгээ
     Үхэр тэргэн дээрх бэлэг дурсгал
     Монгол үндэсний тоглоом наадгай
     Малчин айлд зочлох
     Бийрээр бичих
     Морь унах /цагаар, өдрөөр/
     Угтах болон үдэх үйлчилгээ

  • No Records Found

    Sorry, no records were found. Please adjust your search criteria and try again.

    Google Map Not Loaded

    Sorry, unable to load Google Maps API.

  • Leave a Review

    Your email address will not be published. Required fields are marked *